Үйлчилгээний нөxцөл

04 Jun. 2017 ·  TSOGO

0. Үйлчилгээ

Төлбөр төлж эрх авснаар та идэвхитэй хугацаандаа манай сайт дээрх зурагт номуудыг унших бөгөөд үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөнд тооцогдоно.

1. Бүртгэл

Уншигчийн аюулгүй байдлын төлөө бид огт хувийн мэдээлэл бүртгэдэггүй. Гэхдээ ирээдүйд хэрэглэгч болон сайтын аюулгүй байдлын төлөө утасны дугаар/и-мэйл баталгаажуулалт хийх боломжтой.

2. Эрх авахад анхаарах зүйлс

QPAY эсвэл дансны шилжүүлгээр бүртгэлтэй и-мэйлээ бичиж эрх нээлгэх.

/Ирээдүйд уншигч өөрийн дураар зарцуулах боломжтой токэн буюу сүнслэг чулуутай болох хөгжүүлэлт хийгдэж байгаа./

3.1. Доголдол: Манай зүгээс хамааралгүй алдаа, сервер уналт гарах тохиолдол байдаг бөгөөд дор бүр нь засахыг хичээн ажиллаж байна.

Мөн хуучин гаргалтууд маань орохгүй удах, гацах гэх мэт асуудлууд нь зургийн хэмжээг засаагүйтэй холбоотой бөгөөд эхнээс нь шинэчилж оруулахаар ажиллаж байна.

3. Эрхийн хязгаар

1 бүртгэлээр олон хүн олон газраас орж болохгүйг анхаарна уу. Давхар оролтыг зогсоох/зөвшөөрөх/уян хатан байх тал дээр хөгжүүлэлт хийгдэж байгаа учир цаг тухайд нь мэдэгдэнэ.

Бид бүхний ажлыг хүндэтгээд уншигч та өөрийн эрхээ хэтрүүлэн ашиглаж аккаунтаа бусдад дамлан наймаалцахгүй байхыг хүсье, баярлалаа. 

4. Буцаалт  

Андуурсан буруу гүйлгээнүүдийг буцаах, андуурч хаагдсан эрхийг сэргээнэ.

7.1. Төлбөр төлж үйлчилгээ авснаас хойш үйлчилгээ таалагдахгүй байна гэсэн шалтгаанаар төлбөрийг буцаан олгохгүйг сайтар анхаарна уу.

5. Хориглох заалт 

Бусдыг доромжлох, гүтгэсэн тохиолдолд бүртгэлийг нь нэн даруй устгана

Аккаунтаа дамлан наймаалж болохгүй

Бидний орчуулсан контентуудыг meme эсвэл үзэл бодлоо илэрхийлэх зорилгоор screenshot болгон пост хийж болох ч татаж аваад бусдад түгээх, өөр платформ дээр тавихыг хориглоно.

6. Оюуны өмч

Бид оюуны өмчийг хүндэлдэг учир манай сайтад таны ямар нэгэн бүтээл зөвшөөрөлгүй байвал бидэнтэй холбогдож устгуулна уу.

7. Өмчийн тухай

Сайт дээрх зурагт номуудыг бид өмчилдөггүй бөгөөд бусдад зарж борлуулалгүй зөвхөн орчуулгын үйлчилгээ үзүүлдэг билээ. Иймд орчуулга нь бидний өмч учир хуулбарлан тараахыг хатуу хориглоно.

8. Санал хүсэлт 

Бид бүх коммент, мессеж, постуудыг цаг тухайд нь харж бүхий л чадлаараа сайжрахыг хичээн ажилласаар байгаа.